Energy Resources LLC

Energy Resources LLC

Mining

Ulaanbaatar, Mongolia 381 followers

About us

Энержи Ресурс ХХК нь 2005 онд байгуулагдсан, үндэсний хөрөнгө оруулалттай уул уурхайн компани бөгөөд Монголын уул уурхайн салбарт тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдийн нэг юм. Тус компанийг М-Си-Эс групп, Петровис ХХК, Шунхлай групп зэрэг үндэсний хэмжээний томоохон компаниудын хамтын хөрөнгө оруулалттайгаар байгуулсан. 2010 онд Энержи Ресурс компани Хонконгийн хөрөнгийн биржид бүртгүүлж, Монголын үндэсний компаниудаас анх удаа олон улсын хөрөнгийн зах зээлд хувьцаагаа амжилттай гаргасан. Тус компани нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутаг дахь Ухаа Худаг коксжих нүүрсний ордод үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2,962 га талбай бүхий, 11952А ашиглалтын тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Ухаа Худаг уурхайн үйл ажиллагаа 2009 онд эхэлсэн. Үүнээс хойш ердөө 2-3 жилийн хугацаанд тус уурхай нь Нүүрс баяжуулах үйлдвэр, 18 мегаваттын цахилгаан станц, усан хангамжийн систем, орон сууцны хороолол, сургууль, цэцэрлэгийн цогцолбор гээд техникийн болон нийгмийн дэд бүтцүүдтэй, дэлхийн жишигт нийцсэн, аж үйлдвэрийн томоохон цогцолбор болон хөгжсөн. Өнөөдрийн байдлаар, Энержи Ресурс ХХК нь нүүрсийг дотооддоо угааж баяжуулан экспортолж буй цорын ганц аж ахуйн нэгж бөгөөд ингэснээр Монгол нүүрсний үнэ цэнэ, олон улсын зах зээлд өрсөлдөх чадварыг нэмэгдүүлсээр байна. Энержи Ресурс ХХК нь Ухаа худаг төслийг цогц утгаар хөгжүүлэхэд нийт 1,2 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн төдийгүй үйл ажиллагаа эхэлсэн 2009 оноос хойш улсын төсөвт 800 тэрбум гаруй төгрөгийн татвар, хураамж төвлөрүүлж, дотоодын 3,500 аж ахуйн нэгжтэй хамтран ажиллажээ.

Website
http://www.energyresources.mn
Industry
Mining
Company size
1,001-5,000 employees
Headquarters
Ulaanbaatar, Mongolia

Locations

Employees at Energy Resources LLC

Similar pages