Монгол Улсын Ерөнхий сайд Oyunerdene Luvsannamsrai өчигдөр нээлтээ хийсэн БНХАУ-ын Худалдааны яам, Шанхай хотын Ардын Засгийн газраас жил бүр зохион байгуулдаг “Хятадын Олон Улсын Импортын Үзэсгэлэн” буюу China International Import Expo-д оролцож буй Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн гишүүн Erdenes Mongol нэгдэл, түүний гишүүн Эрдэнэс Тавантолгой ХК / Erdenes Tavantolgoi JSC болон Newcom Group, CMM зэрэг төрийн өмчит болон хувийн хэвшлийн компаниудын талбайгаар зочиллоо. Энэ жил 10 гаруй аж ахуйн нэгж уг үзэсгэлэнд оролцож байгаа бөгөөд Үзэсгэлэнгийн үеэр Монголын уул уурхайн салбар, хөрөнгө оруулалт шаардлагатай төслүүдийн мэдээллээ хуваалцаж, ирэх жил болох "Mining Week & MinePro 2025" арга хэмжээний сурталчилгааг олон улсад танилцуулах зорилготой юм. 2018 оноос хойш жил бүрийн арваннэгдүгээр сарын 5-10-нд зохион байгуулж буй Шанхайн экспо нь даян дэлхийн хамтын ажиллагаа, худалдааны шинэ боломжийг хамтдаа эрэлхийлэх үндсэн зорилготой бөгөөд хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, автомашин, ухаалаг үйлдвэрлэл болон мэдээлэл технологи, өргөн хэрэглээний бараа, эрүүл мэндийн бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмж, худалдаа үйлчилгээ гэсэн зургаан үндсэн хэсгээс бүрддэг. Түүнчлэн инновацын тусгай хэсэг, олон улсын үндэсний дүр төрхийг харуулсан үзэсгэлэнгийн тусгай хэсэг зэрэг нийт 15 чиглэлээр зохион байгуулагдаж байна.
-
+5