“Инженерүүдийн дуу хоолой” (Voice of Engineers) нь Австрали Улсад их сургууль төгссөн инженер залуусын санаачлагаар 2020 онд байгуулагдсан ТББ-төрийн бус байгууллага бөгөөд дараах зорилго, алсын хараа, үнэт зүйлсэд тулгуурлан ажиллахыг зорьж байна.
ЗОРИЛГО - THE MISSION
Монгол улсын хэмжээнд өрнөж буй бүтээн байгуулалтын ололт амжилт, алдаа дутагдлыг инженерийн нүдээр олж илрүүлж (critical thinking) түүнд тохирсон шийдлүүдийг шинжлэх ухаанч байдлаар гарган тавьж (science-based problem solving) орчин үеийн технологийн шийдлүүдээр баяжуулан илүү бүтээлч байдлаар (creativity and innovation) инженерчлэлийн салбарын хөгжил болон инновацыг дэмжих, олон нийтийн сонорт хүргэх, үүгээр дамжуулан эерэг нөлөөллийг бий болгох зорилготой болно.
АЛСЫН ХАРАА - THE VISION
Бид Монгол улсад тулгарч буй асуудал бэрхшээлүүдийг дотоод болон гадаад орнуудын тэргүүн туршлага, ололт амжилтуудад үндэслэн орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтад тулгуурлан инженерүүдийн бодит оролцоотойгоор шийдвэрлэхэд оюуны дэмжлэг үзүүлэх байгууллага байна. Улмаар аливаа инженерийн бүтээн байгуулалттай холбоотой төр болон хувийн хэвшлийн шийдвэр гаргалтад бодит нөлөөлөл үзүүлж шинжлэх ухаанд суурилсан бодлого боловсруулж Монгол улсын хөгжлийг тодорхойлоход бидний алсын хараа оршино.
ҮНЭТ ЗҮЙЛС - THE VALUE
Эерэг өөрчлөлтийн төлөө хамтдаа - Together for positive changes
Тууштай, тогтмол өсөлт - Resilience
Урам зориг, эрч хүч - Inspiration
-
Industry
-
Non-profit Organizations
-
Company size
-
2-10 employees
-
Headquarters
-
Ulaanbaatar, Ulaanbaatar
-
Type
-
Nonprofit
-
Founded
-
2020