Oyu Tolgoi LLC / Оюу толгой ХХК’s Post

"Оюу толгой" компанийн “Цөлжилтийн эсрэг Ногоон ирээдүй” сургалт амжилттай зохион байгуулагдлаа “Оюу толгой” компани Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг дэмжиж, 100 сая мод тарих амлалт өгсөн. Энэ хүрээндээ 63.5 сая мод тарихаас гадна, ойн салбарын чадавхыг бэхжүүлэхэд зориулж 40 сая модтой дүйцэх хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж байна. 2024 оны 9-р сарын 12-нд Өмнөговь аймагт зохион байгуулагдсан “Говь: Цөлжилтийн эсрэг ногоон ирээдүй” сургалтад 4 аймгийн 160 гаруй байгаль орчны мэргэжилтэн оролцлоо. Сургалтаар говийн бүсийн ойжуулалт, ургамалжуулалтын нөхцөл байдал, усалгааны технологи, хөрс бэлтгэл, байгалийн ургамлын үр түүх, хадгалах зэрэг сэдвүүдийг хөндөж, туршлага солилцсон чухал арга хэмжээ болов. Мөн ШУА, Ойн газар болон Өмнөговь аймгийн төлөөллүүд говийн бүсэд тулгардаг цөлжилтийн бэрхшээлүүдийг хэлэлцэж, шийдэл, зөвлөмж гаргалаа. Ойн салбарын мэргэжилтнүүдэд Монгол орны ойн санг хамгаалж, нэмэгдүүлэх, экологийн тэнцвэрт байдлыг хадгалж, ойн дагалдах баялгаа зүй зохистой ашиглах, нөхөн сэргээхэд шаардлагатай мэдлэг, мэдээлэл, сайн туршлагуудыг хуваалцсан чухал ач холбогдолтой арга хэмжээ болж өндөрлөлөө. *** Oyu Tolgoi Successfully Hosts the “Green Future Against Desertification” Training Programme At Oyu Tolgoi, we’re proud to support the “One Billion Trees” national campaign by committing to plant 100 million trees. On 12th September 2024, we held the “Gobi: A Green Future Against Desertification” training programme in Umnugobi province, where we welcomed over 160 environmental specialists from four provinces. The training covered key topics like afforestation in the Gobi region, advanced irrigation technologies, soil preparation, and the collection and storage of natural plant seeds. It was a fantastic opportunity to share knowledge and experiences. Together with experts from the Mongolian Academy of Sciences, the Forestry Agency, and local representatives, we discussed the challenges of desertification in the Gobi, exchanging solutions and recommendations. This event was all about equipping forestry specialists with the knowledge and best practices needed to protect and expand Mongolia’s forests, maintain ecological balance, and responsibly manage forest resources.

  • No alternative text description for this image
  • No alternative text description for this image
  • No alternative text description for this image
  • No alternative text description for this image

To view or add a comment, sign in

Explore topics