Financial Regulatory Commission of Mongolia

Financial Regulatory Commission of Mongolia

Financial Services

The FRC is a parliamentary authority for regulation and supervision of the non-bank financial markets.

About us

The Financial Regulatory Commission (FRC) is a parliamentary authority for regulation and supervision of the non-bank financial markets.

Website
http://www.frc.mn/
Industry
Financial Services
Company size
51-200 employees
Type
Government Agency
Founded
2006

Employees at Financial Regulatory Commission of Mongolia

Updates

  • [English below] Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын тэр дундаа Сингапурын хөрөнгө оруулагчдад танилцуулах, хөрөнгө оруулалтын шинэ боломжуудыг нээх зорилгоор “Монголын хөрөнгө оруулалтын форум: Сингапур 2024” арга хэмжээг зохион байгууллаа. https://lnkd.in/gEfd6fPf “The Mongolia Investment Forum: Singapore 2024” was held in Singapore today to present Mongolia's capital market to international investors and open up new investment opportunities. https://lnkd.in/gGSEAY8a

    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
  • [English below] Санхүүгийн зохицуулах хороо Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг олон улсын түвшинд гаргах, гадаадын хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулагчдыг Монгол Улсын хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах идэвх сонирхлыг нэмэгдүүлэх, хууль, эрх зүйн орчныг таатай болгох хүрээнд “Mongolia’s Capital Market Connectivity” арга хэмжээг цуврал болгон зохион байгуулж байна. Энэ удаа Монгол Улсын хөрөнгийн зах зээлийг Ази, Номхон далайн орнуудын хөрөнгийн зах зээлтэй холбох, хөрөнгө оруулагчдад сурталчлан таниулж, хөрөнгийн зах зээлд оролцох идэвх, сонирхлыг нэмэгдүүлэх зорилгоор дэлхийн санхүүгийн төв болох Сингапур Улсад “Mongolia’s Capital Market Connectivity: Singapore” арга хэмжээг зохион байгууллаа. https://lnkd.in/gg_cNNN4 The Financial Regulatory Commission (FRC) has been organizing a series of “Mongolia’s Capital Market Connectivity” events to bring Mongolia’s capital market onto the international stage, attract foreign investment, and refine the legal framework. This latest installment, titled “Mongolia’s Capital Market Connectivity: Singapore” was held in Singapore, a Global Financial Center, with the aim of linking Mongolia’s capital market with Asia–Pacific markets, attracting investors, and encouraging their participation. The event hosted at the Singapore Exchange, featured prominent attendees, including FRC Chairman D.Bayarsaikhan, FRC Vice-Chairman N.Khuderchuluun, Parliament Member and Deputy Prime Minister T.Dorjkhand, H.E. Ambassador of Mongolia to Singapore S.Enkhbayar, as well as chairpersons from the Monetary Authority of Singapore (Central Bank of Singapore), the Singapore Exchange, and financial institutions from both countries. https://lnkd.in/gUvT6rUA

    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
  • МЭНДЧИЛГЭЭ Олон улсын хадгаламж, зээлийн хоршооны өдрийн мэндийг нийт хадгаламж, зээлийн хоршооны гишүүд, салбарын ажилтан, мэргэжилтнүүд болон Монголын хадгаламж, зээлийн хоршоодын үндэсний холбооны хамт олон Та бүхэндээ өргөн дэвшүүлье. Дэлхийн хадгаламж, зээлийн хоршоодын холбоо /WOCCU/ 1948 оноос хойш жил бүрийн 10 дугаар сарын 3 дахь долоо хоногийн пүрэв гарагийг олон улсын хадгаламж, зээлийн хоршооны өдөр болгон тэмдэглэж  ирсэн. Энэ өдөр дэлхий даяар хадгаламж, зээлийн хоршооны хөдөлгөөний түүх, ололт амжилт, ач холбогдлыг нь сурталчлан таниулж, туршлагаа хуваалцдаг уламжлалтай. Санхүүгийн зохицуулах хороо хадгаламж, зээлийн хоршоодыг олон улсын чиг хандлага, хөгжилд гарч буй өөрчлөлт, шинэчлэлтэй уялдуулж хөгжүүлэх, эрсдэлийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлд бодлогын шийдвэрүүдийг гаргаж, холбогдох арга хэмжээнүүдийг үе шаттайгаар хэрэгжүүлж ажиллаж байна. Гэхдээ Хадгаламж, зээлийн хоршооны хууль, эрх зүйн орчныг шинэчлэх, салбарын хэмжээнд эрсдэлийг бууруулах, гишүүдийн эрх ашгийг хамгаалах, санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, иргэдийн хадгаламж, зээлийн хоршоонд итгэх итгэлийг нэмэгдүүлэх зорилтот ажлуудыг хэрэгжүүлэхэд салбарын оролцогчдын идэвх зүтгэл, хүчин чармайлт, хамтын ажиллагаа нэн чухал билээ. Ингээд хадгаламж зээлийн хоршоодын нийгэм, эдийн засагт болон гишүүдийн амьдралын сайн сайхны төлөө хийж буй бүхий л ажил үйлсэд тань өндрөөс өндөр амжилт хүсье.  САНХҮҮГИЙН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ДАРГА Д.БАЯРСАЙХАН

    • No alternative text description for this image
  • “ХААН банк” ХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй бондын анхдагч зах зээлийн арилжааг эхлүүлэх цан цохих ёслол өнөөдөр боллоо. Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөлөөс “Ногоон таксономи”-г 2019 онд, “Үндэсний тогтвортой санхүүжилтийн замын зураг”, “Тогтвортой хөгжлийн зорилтуудын санхүүжилтийн таксономи”-ийг өнгөрсөн онд тус, тус баталсан. Мөн Санхүүгийн зохицуулах хороо “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-ыг шинэчлэн баталснаар дотоодын компаниудаас ногоон бонд гаргах замаар байгаль орчинд ээлтэй төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх тогтолцоо бүрдэхэд чухал ач холбогдолтой алхам болсон. Өөрөөр хэлбэл Монгол Улсын тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжиж ажиллах, дотоодын байгууллагууд байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа явуулахад дэмжлэг болгож тогтвортой санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, олон улсын хөрөнгө оруулагчдад ногоон хөрөнгө оруулалтын сонголтыг бий болгох зорилтын хүрээнд дотоодын анхны ногоон бондыг системийн нөлөө бүхий банкуудын нэг болох “ХААН банк” ХК гаргасан. “Өрийн хэрэгслийн бүртгэлийн журам”-д тусгасан бондын хөтөлбөр хэрэгжүүлэх буюу тухайн компани нэг удаа бондоо бүртгүүлээд санхүүжилтийн хэрэгцээ, шаардлага байгаа үедээ хэсэгчлэн бондоо гаргах боломжтой зохицуулалтын хүрээнд энэ удаагийн бондыг нийтэд санал болгон гаргаснаар хөрөнгийн зах зээлд шинэ төрлийн бүтээгдэхүүн дахин нэгээр нэмэгдэж байгаад баяртай байна” гэдгийг онцолсон юм. https://lnkd.in/gNcMJcF8

    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
  • [English below] Санхүүгийн зохицуулах хороо “Даатгалын багц дүрэм”-ийн нэгдүгээр хавсралт “Даатгагч болон даатгалын мэргэжлийн оролцогчид тавигдах шаардлага, дагаж мөрдөх үзүүлэлт”, “Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжин өнгөрөх болон түр хугацаагаар орж ирж байгаа авто тээврийн хэрэгсэл эзэмшигч, өмчлөгчийг жолоочийн даатгалд хамруулах журам”-д нэмэлт, өөрчлөлт оруулахаар ажиллаж байна. Эдгээр журамд оруулж буй нэмэлт, өөрчлөлтийн талаар танилцуулж, санал солилцох хэлэлцүүлгийг даатгалын салбарын оролцогчдын дунд зохион байгууллаа. https://lnkd.in/gE8hY9hg The Financial Regulatory Commission (FRC) is currently working on amendments to Annex 1 of the Insurance Package Rules. These include the "Requirements and compliance terms and conditions for insurers and insurance professionals” and the “Regulation on involving motor vehicle owners and keepers transiting or temporarily entering the territory of Mongolia into the driver’s insurance”. Thus, the FRC organized discussions with insurance market participants. In the "Requirements and compliance terms and conditions for insurers and insurance professionals”, the amendments focus on the legal framework for the use of electronic and advanced technologies by insurance companies, as well as matters related to the transparency of insurance activities and premiums. https://lnkd.in/gRuv7S5T

    • No alternative text description for this image
    • No alternative text description for this image
  • [English below] Санхүүгийн зохицуулах хороо дотоодын хөрөнгийн зах зээлийг олон улсын хөрөнгийн зах зээлтэй холбох зорилгоор сургалт вебинарыг цуврал болгон тогтмол зохион байгуулж байна. Энэ удаад OTC markets group, Монголын үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо, Capital markets Mongolia байгууллагуудтай хамтран “NAVIGATING OTC MARKETS: A PATHWAY TO CAPITAL FOR GLOBAL ISSUERS” вебинар зохион байгууллаа. https://lnkd.in/guTicrE9 The Financial Regulatory Commission (FRC) regularly organizes a series of training webinars to connect Mongolia’s domestic capital market with international markets. In cooperation with OTC Markets Group, the Mongolian Association of Securities Dealers (MASD), and CMM-Capital Markets Mongolia, the webinar titled “NAVIGATING OTC MARKETS: A PATHWAY TO CAPITAL FOR GLOBAL ISSUERS” was held. https://lnkd.in/gzpJmd8f https://lnkd.in/g8dajJiE

    • No alternative text description for this image
  • [English below] Санхүүгийн зохицуулах хорооны ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар нэг хувийн сангийн үүсгэн байгуулах баримт бичгийг бүртгэж, хоёр үнэт цаасны компанийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээ, нэг хувийн сангийн дүрэмд өөрчлөлт оруулахыг зөвшөөрлөө. Мөн хоёр компанид хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас гаргах болон үнэт цаасны андеррайтерийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус олгохоор, нэг компанийн гаргасан энгийн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрсөн үнэт цаасны бүртгэлээс хасах болон нэг хамтын сангийн үүсгэн байгуулах баримт бичгийн бүртгэлийг хүчингүй болсонд тооцлоо. https://lnkd.in/g5qkpfRw On 09 October 2024, at a regular meeting of the Financial Regulatory Commission, the following decisions were made: The founding documents of one private fund were registered The structure, shareholder’s composition, and share capital of two securities companies were amended The rules of one private fund were changed  Two companies were granted special licenses to issue asset-backed securities and engage in securities underwriting activities https://lnkd.in/gN9FkBMg

    • No alternative text description for this image

Similar pages